Сонгон шалгаруулах журам

Байгаль хамгаалах сангийн Удирдах зөвлөлийн

2014 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн хурлаар батлав.

БАЙГАЛЬ ХАМГААЛАХ САНГИЙН ЗАРДЛААР ХЭРЭГЖИХ ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨР, АРГА ХЭМЖЭЭГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ, САНХҮҮЖҮҮЛЭХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.Энэ журмын зорилт нь Байгаль хамгаалах сан (цаашид “сан” гэх)-гийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, хөтөлбөр, арга хэмжээ, санал, санаачлага (цаашид “төсөл” гэх) - ыг дэмжих, сонгон шалгаруулах, санхүүжүүлэх, гүйцэтгэлийгтайлагнах, хянахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2. Журмыг хэрэгжүүлэхэд Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай, Төсвийн тухай, хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад акт, Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг тус тус дагаж мөрдөнө.

3. Сан нь хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, нийгэм, эдийн засгийн хөгжлийг байгаль орчны тэнцвэртэй байдалтай уялдуулах, экологийн боловсрол, байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, байгаль орчныг нөхөн сэргээхтэй холбоотой Төрийн бус байгууллага /ТББ/, аж ахуйн нэгж, нөхөрлөл (цаашид “төсөл хэрэгжүүлэгч” гэх) - ийн үйл ажиллагаанд зохих хууль, журмын дагуу санхүүгийн дэмжлэг үзүүлж, түүнийг үр ашигтай зарцуулахад хяналт тавина;

4. Сангийн төсвийн ерөнхийлөн захирагч нь Байгаль орчин, ногоон хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн байна;

5. Сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, хөтөлбөр, арга хэмжээг сонгон шалгаруулах, зориулалтын дагуу санхүүжүүлэх, тайлагнах асуудлыг“Байгаль хамгаалах сангийн зардлын задаргаа батлах, эрх шилжүүлэх тухай” Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын2014 оны А-36 дугаар тушаал, сайдтай байгуулсан үр дүнгийн гэрээний хүрээнд Сангийн захирал зохион байгуулна;

6. Сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл сонгон шалгаруулах, зориулалтын дагуу санхүүжүүлэх, тайлагнах үйл ажиллагаанд Сангийн төсвийн ерөнхийлөн захирагч, Сангийн удирдах зөвлөл хяналт тавина.

Хоёр. Сангийн Удирдах зөвлөлийн бүрэн эрх, үүрэг

2.Сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, хөтөлбөр, арга хэмжээг сонгон шалгаруулах, санхүүжилт олгох, хяналт тавихтай холбоотойгоор Удирдах зөвлөл дор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

2.1. “Засгийн газрын тусгай сангийн тухай” хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахьзаалтын дагуу шаардлага хангасан, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, тухайн жилийн Үндсэн чиглэл болон холбогдох бодлогын баримт бичигт туссан төсөл, хөтөлбөр, арга хэмжээ санал, санаачлагыг дэмжих;

2.2. Журмын 3.5 дахь заалт “Байгаль хамгаалах сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг сонгон шалгаруулах зөвлөл”-ийн хуралд оролцож төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагаанд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, мэргэжлийн удирдлагаархангана;

2.3. Байгаль хамгаалах сангийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй төслийн хэрэгжилтэнд бүх шатанд хяналт тавих, энэ ажлын хүрээнд төсөл хэрэгжүүлэгчийн үйл ажиллагааг мэргэжлийн удирдлага, зөвлөмжөөр хангах;

2.4. Сангийн хөрөнгөөр санхүүжүүлсэн төслийн тайлан мэдээг хэлэлцэж, байгаль орчин, ногоон хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн болон холбогдох бусад байгууллагад хүргүүлэх;

Гурав. Сангийн захирлын эрх, үүрэг

3. Сангийн захирал энэхүү журам болон Удирдах зөвлөлийн даргатай байгуулсан үр дүнгийн гэрээнд заасны дагуу дор дурдсан эрх эдэлж, үүрэг хүлээнэ:

3.1. Энэхүү журам болон холбогдох хууль тогтоомж, Удирдах зөвлөлийн шийдвэр, тухайн жилийн үйл ажиллагааны чиглэл, бизнес төлөвлөгөөг биелүүлэх ажлыг зохионбайгуулж, гүйцэтгэлийг хангуулах;

3.2.“Засгийн газрын тусгай сангийн тухай” хуулийн 12 дугаар зүйлийн 12.2,энэ журмын Нэгдүгээр зүйлийн 2, 4 дүгээр зүйлийн нөхцөл, шаардлага хангасан, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, тухайн жилийн Үндсэн чиглэл болон холбогдох бодлогын баримт бичигт туссан төслийг дэмжих;

3.3. Байгаль хамгаалах сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах зөвлөл /тухайн салбарын мэргэжлийн хүнийг оролцуулсан/ - ийн бүрэлдэхүүнийг Сангийн захирлын дэргэд байгуулах, ажиллах нөхцлөөр хангаж, үйл ажиллагааг нь удирдан зохион байгуулах;

3.4. Журмын 3.3 - д заасан нөхцлийн дагуу “Байгаль хамгаалах сангийн дүрэм”-ийн 5.7 дахь заалтад нийцсэн төсөвт өртөг бүхий төслийг судалж сонгон шалгаруулах;

3.5. Энэ журмын Нэгдүгээр зүйлийн 2, 3 дүгээр зүйлийн нөхцөл, шаардлагуудыг хангасан төслийг санхүүжүүлнэ;

3.6. Сангийн хөрөнгө төвлөрүүлэх, сангийн үйл ажиллагааны явцад үүссэн өр, авлагыг барагдуулах, ажлыг зохион байгуулах;

3.7. Сангийн хөрөнгөөр санхүүжүүлсэн төслийн тайланг хагас, бүтэн жилээр гаргаж, Төсвийн тухай хуулийн 39.2-т заасан тайланд тусган санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх, мөн Удирдах зөвлөлийн ээлжит хуралдааны хэлэлцэх асуудалд тусгуулан хэлэлцүүлж байх, тайланд тусган хуульд заасан хугацаанд төсвийн ерөнхийлөн захирагчийн дотоод аудитын дүгнэлт гаргуулах, тайлагнах;

3.8. Хандивлагч орон, олон улсын байгууллагатай хамтран ажиллах гэрээ, хэлэлцээрт сангийн хөрөнгийг арилжааны банкинд байршуулахаар тусгайлан заасан бол тухайн санхүүжилтийн хөрөнгийг банкинд оновчтой байршуулж, эх үүсвэрийг нэмэгдүүлэх.

3.9. Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан журмын дагуу эрх бүхий байгууллагаас Сангийн хөрөнгийн зарцуулалтад хяналт, шалгалт хийх нөхцөл бололцоог бүрдүүлж өгөх зэрэг эрх эдэлж, үүрэг хүлээнэ.

Дөрөв. Төсөл хэрэгжүүлэгчид тавигдах үндсэн шаардлага

4. Сангийн хөрөнгөөр төсөл, хөтөлбөр, арга хэмжээхэрэгжүүлэх иргэн, аж ахуйн нэгж, байгууллага дараахь шаардлага хангасан байна. Үүнд:

4.1. Төсөл хэрэгжүүлэгч нь Байгаль хамгаалах чиглэлээр тогтвор суурьшилтай ажиллаж байгаа, цаашид энэ чиглэлээр тогтвортой ажиллах боломжтой, тухайн гүйцэтгэж буй төслийг хэрэгжүүлэх боловсон хүчний чадавхитай байх;

4.2. Хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, арга хэмжээнд шаардагдах зардлын 20-30 хувийг орон нутгийн байгууллагын, эсхүл өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх санхүүгийн чадвартай байх, үүнийгээ нотолсон байх;

4.3.Санаачилсан төслийг нь хуульд заасан тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд гүйцэтгэхээр бол төсөл хэрэгжүүлэгч өөрөө энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй байх, эсвэл энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй байгууллагатай төслийн хүрээнд хамтран ажиллах гэрээтэй байх;

4.4. Хэрэгжүүлэх төсөл нь энэхүү журмын 1.2, 3.3 дахь заалтын нөхцлийг хангасан байх;

4.5. Төсөл хэрэгжүүлэх үндэслэл, судалгаа шинжилгээ, хэрэгжих шат дараалал, арга аргачлал, үр ашгийн тооцоолол үндэслэлтэй хийгдсэн байх;

4.6. Өмнө нь байгаль орчны салбарт ямар нэгэн төсөл хэрэгжүүлсэн бол Гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн, энэ талаар нотолгоо баримттай;

4.7. Тусгай зөвшөөрөлтэйгээр гүйцэтгэхтөсөл, арга хэмжээний хувьд эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрөлтэй байх;

Тав. Сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл

5.Эх үүсвэрийн зонхилох хэсгийг төсвийн хөрөнгөөр бүрдүүлэх Сангийн хөрөнгийг төсвийн хөрөнгөнөөс гадна тусгай хамгаалалттай газар нутагт байгалийн аялал, жуулчлал эрхлэх эрхийн бичиг олгосны хураамж, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах хөрөнгийн хувь, хэмжээний тухай хуулийн 4.2 дахь хэсэгт заасан мөнгөн хөрөнгөнөөс бүрдүүлэх бөгөөд дор дурдсан төслийг санхүүжүүлэхэд зарцуулна. Үүнд:

5.1.” Засгийн газрын тусгай сангийн тухай” хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасан төсөл, арга хэмжээ;

5.2.Засгийн газрын үйл ажиллаганы мөрийн хөтөлбөр, тухайн жилийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлд туссан төсөл, арга хэмжээ;

5.3. Улсын Их Хурал, Засгийн газрын шийдвэрээр батлагдсан байгаль орчны салбарын хөтөлбөрүүдэд тусгагдсан арга хэмжээ;

5.4. Сангийн гүйцэтгэх захирлын эрх хэмжээний хүрээнд болон захирлын дэргэдэх төсөл сонгон шалгаруулах зөвлөлийншийдвэрлэгдсэн төсөл, арга хэмжээ;

Зургаа. Сангийн хөрөнгөөр санхүүжүүлэхийг хориглох төсөл

6. Тусгай сангийн хөрөнгийг батлагдсан төсвөөс хэтрүүлэх, хуульд зааснаас өөр зориулалтаар ашиглах, зарцуулахыг хориглоно. Тухайлбал:

6.1. “Засгийн газрын тусгай сангийн тухай”, “Байгаль орчныг хамгаалах тухай” болон бусад байгаль орчны холбогдолтой хуульд заагаагүй төсөл;

6.2. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, тухайн жилийн үндсэн чиглэлболон Улсын Их хурал, Засгийн газрын шийдвэрээр батлагдсан байгаль орчны чиглэлийнхөтөлбөрт тусгагдагүй төсөл;

6.3. Хэрэгжүүлэх гэж буй төслийн хэрэгжилтийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл дутуу, эсхүлхуульд заасан, мөн төсөл сонгон шалгаруулагчийн зүгээс тавьсан шаардлагыг хангаагүй;

6.4 Төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгчийн үйл ажиллагааны чиглэл, явуулж ирсэн үйл ажиллагааны бодлогонь тодорхойгүй, мэргэжлийн ажиллах хүчин хангалтгүй, төсөл сонгон шалгаруулагчийн зүгээс төслийн үр дүн эрсдэлтэй гэж дүгнэсэн тохиолдолд;

6.5. Сангаас өмнө нь төслийн санхүүжилт авсан боловч гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй;

Долоо.Сангийн хөрөнгөөр санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөр, арга хэмжээний хэрэгжилт, зардлын зарцуулалтыг тайлагнах,түүнд тавих хяналт

7.1. Төсвийн ерөнхийлөн захирагч нь тусгай сангийн зарцуулалтын тайланг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 30 дугаар зүйлд заасны дагуу хагас, бүтэн жилээр гаргаж, Төсвийн тухай хуулийн 39.2-т заасан тайланд тусган санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

7.2. Сангийн хөрөнгөөр санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөр, арга хэмжээний нэгдсэн тайланг улирал бүрээр гаргаж дараа улирлын эхний сарын 10 -ны дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 2 дугаар сарын 10 -ны дотор байгаль орчин, ногоон хөгжлийн сайд, сангийн удирдах зөвлөлд танилцуулж, дотоод аудит хийлгэж санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

7.3. Сангийн зарцуулалтын тайланд Төрийн аудитын тухай хуульд заасны дагуу Үндэсний аудитын газраар дүгнэлт гаргуулна.

7.4. Сангийн жилийн эцсийн зарцуулалтын тайланг аудитын дүгнэлтийн хамт тайлан гаргаснаас хойш 20 хоногийн дотор өдөр тутмын хэвлэлд нийтлүүлж нийтэд мэдээлнэ.