Тендерийн урилга


                                                                                  ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2017.06.27

Тендер шалгаруулалтын нэр: Автотээврийн хэрэгслийн ашигласан тос, тосолгооны хаягдлыг байгаль орчинд ээлтэй байдлаар боловсруулах үйлдвэрт нийлүүлэх”

Тендер шалгаруулалтын дугаар: БОАЖЯ/2017-5-4

Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь эрх бүхий тендерт оролцогчдыг автотээврийн хэрэгслийн ашигласан тос, тосолгооны хаягдлыг байгаль орчинд ээлтэй байдлаар боловсруулах үйлдвэрт нийлүүлэх ажлыг хариуцан ажиллах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт оролцохыг урьж байна. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн чадавхийн дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэжээ: Санал болгож буй үнийн дүнгийхээ 30 хувиас багагүй байх
  • Баталгаажсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 3 жил /2014, 2015, 2016 он/
  • Тендерийн баталгаа: Санал болгож буй үнийн дүнгийхээ 2 хувиар тооцож тендерийн баталгаа ирүүлнэ.

Дотоодын давуу эрх тооцохгүй.

Тендерийг 2017 оны 07 дугаар сарын 28-ний өдрийн 09 цаг 00 минут-аас өмнө доорхи хаягаар ирүүлэх ба нээлтэнд оролцох хүсэлтэй тендерт оролцогчийг байлцуулан 2017 оны 07 дугаар сарын 28-ний өдрийн 09 цаг 30 минут-д нээнэ.

Сонирхосон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорхи хаягаар авч болно.



Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Нэгдсэн үндэсний гудамж, 5/2,

Засгийн газрын II-р байр, 4 давхар, 403 тоот, Төрийн захиргааны удирдлагын

газрын мэргэжилтэн Д.Батсайхан, 51-266424.

Нийтэлсэн огноо: 2017-06-27 08:22:07

Сэтгэгдэл