Байгаль хамгаалах сангаас санхүүжүүлж буй төсөл, арга хэмжээ

Байгаль хамгаалах сангийн ажлын албанд “Засгийн газрын тусгай сангийн тухай” хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дах заалтанд заасан төсөл арга хэмжээг дараах байдлаар хүргүүлнэ.

  • 12.2.1. Байгалийн баялгийн нөөц, байгаль орчны төлөв байдлын хувьсал, өөрчлөлтийн байдлыг судлан тогтоох, мэдээллийг хуримтлуулж боловсруулах, дүгнэлт гаргах төсөл, арга хэмжээ
  • 12.2.2. Байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчинд үзүүлэх хортой нөлөөллийг багасгах дэвшилтэт арга, хоргүй, бохирдолгүй, хаягдалгүй технологи нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг урамшуулах
  • 12.2.3. Байгаль орчныг хамгаалахтай холбогдсон асуудлаар үндэсний болон олон улсын семинар, онол, практикийн бага хурал, уулзалт, симпозиум зэрэг арга хэмжээг зохион байгуулах
  • 12.2.4. Байгаль орчныг хамгаалах, хянах, судлахад шаардагдах техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, хэмжих багаж худалдан авахад санхүүгийн дэмжлэг үзүүлэх
  • 12.2.5. Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, сурталчлах, шинжлэн судлах үйл хэрэгт онцгой амжилт гаргасан өөрийн улсын болон гадаадын иргэдийг шагнах
  • 12.2.6. Байгалийн гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулах
  • 12.2.7. Байгаль орчныг хамгаалахтай холбогдсон хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих үйл ажиллагаа явуулах
  • 12.2.8. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 2-48 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан экологийн боловсрол, хүмүүжил олгох ажлыг дэмжих

Үүнд:

  1. Сангийн вэб хуудсанд байрлах төслийн маягтыг бөглөн илгээх
  2. Сангийн ажлын албаны холбогдох мэргэжилтнүүд таны илгээсэн төслийг хүлээн авч бүртгэн төслийн материал /Албан тоот, төслийн эх хувь, байгууллагын гэрчилгээний хуулбар г.м/-ыг ирүүлэх хугацааг мэдэгдэнэ
  3. Төслүүдийг Байгаль хамгаалах сангийн дэргэдэх Төсөл хөтөлбөр сонгон шалгаруулах Зөвлөл холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэнэ
  4. Зөвлөлийн шийдвэрийг төсөл ирүүлсэн албан байгууллагуудад албан ёсоор мэдэгдэнэ