ЭРХЭМ ЗОРИЛГО

  • - Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, баялгийг зүй зохистой ашиглах
  • - Байгаль орчны төлөв байдлын өөрчлөлтийг судлан тогтоох
  • - Байгаль орчинд үзүүлэх хорт нөлөөллийг багасгах дэвшилтэт технологи нэвтрүүлэх
  • - Байгаль орчныг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үйл   ажиллагааг урамшуулах
  • - Байгаль орчныг хамгаалахтай холбогдсон хууль тогтоомжийг сурталчлах
  • - Олон нийтэд экологийн боловсрол, хүмүүжил олгох 

ЦААШДЫН ЗОРИЛТ

- УАӨ-д дасан зохицох болон сааруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ОУ-ын байгууллагуудын санхүүжилтыг   Монгол улсад татах төсөл, хөтөлбөр, арга хэмжээ хэрэгжүүлж удирдлагаар хангах

- Үндэсний хүлэмжийн хийн тооллого, тооцоо хийх тогтвортой систем бий болгох, мэдээллийн санг бий болгох,   мэргэжилтнүүдийг чадавхижуулж салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх

- Тусгай хамгаалалттай газар нутагт эко аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгон   байгаль хамгааллын асуудлыг шийдвэрлэх

- Байгаль хамгаалал, УАӨ, Ногоон хөгжлийн бодлогын эрх зүйн орчныг боловсронгуй болгох дүрэм, журамд дэмжлэг   үзүүлэх

- Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудтай хамтран ажиллах,   үндэсний хэмжээнд сурталчлах

- Хэвлэл мэдээллийн байгууллагууд болон олон нийтийн сүлжээгээр дамжуулан бүх нийтэд экологийн боловсрол олгох,   хүрээлэн буй орчиндоо ээлтэй хандах хүмүүжлийг төлөвшүүлэх;

- Байгаль орчин, ногоон хөгжлийн чиглэлээр хийж хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрийг олон нийтэд сурталчлан   таниулах чиглэлээр хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллах

БАЙГАЛЬ ХАМГААЛАХ САНГИЙН ТАНИЛЦУУЛГА - 2015