Монгол Улсын нэгдэн орсон НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцоор хүлээсэн үүргийн дагуу тус конвенцийн хэрэгжилтийн талаарх тайлан илтгэлийг тодорхой хугацаанд боловсруулж Конвенцийн Талуудын бага хуралд тайлагнаж байх үүрэг хүлээсэн байдаг. Өмнө нь манай улс НҮБУАӨСК*-ийн хэрэгжилтийн тухай анхдугаар болон 2 дугаар тайлан илтгэлийг боловсруулан 2001 болон 2010 онд тус тус хүлээлгэн өгсөн юм.Одоо 3 дахь тайлан илтгэлийг (Third National Communication/TNC) боловсруулах төслийг НҮББОХ*-ийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж эхлээд байна. Тус тайлан илтгэлээс гадна НҮБУАӨСК-ын талуудын 17-р бага хурлын шийдвэрээр Конвенцийн хавсралт 1-ийн бус орнууд 2 жил тутамд хүлэмжийн хийн ялгаралт, шингээлтийн нэмэлт тайлан-илтгэлийг (Biannual Update Report/BUR) гаргаж байх шинэ үүрэг хүлээсэн юм. Энэ үүргийн дагуу Конвенцийн Үндэсний 2 жил тутмын тайлан илтгэл боловсруулах төслийг НҮББОХ-ын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж эхлээд байна. Төслийнталаарх товч танилцуулгыг доорх хүснэгтээс харна уу.

*НҮБУАӨСК-НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь Конвенц

*НҮББОХ-НУБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн газар

*КНБДНГ-Конвенцийн Нарийн бичгийн дарга нарын газар

*ХХЯ-Хүлэмжийн хийн ялгарал

*УАӨ-Уур амьсгалын өөрчлөлт