ХКОМ

Монгол улс, Япон улсын Засгийн газар хооронд “Нүүрстөрөгч багатай хөгжлийн түншлэл” байгуулах тухай баримт бичигт2013 оны 1 сарын 8-ны өдөр гарын үсэг зурсан юм. Уг түншлэл байгуулснаар хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулахад чиглэсэн дэлхийн хамтын нийгэмлэг, улс орнуудын хүчин чармайлтад дэмжлэг үзүүлэх зорилготой хамтарсан кредит олгох механизм (ХКОМ)-ыг хэрэгжүүлэхэд хоёр улс хамтран ажиллах боломж нээгдэн амжилттай хэрэгжиж байна. Япон улс одоогоор энэхүү түншлэлийг нийт 12 улстай байгуулаад байгаа бөгөөд Монгол улс тус түншлэлийг Япон улстай байгуулсан анхны орон юм.

Манай орны хувьд ХКОМ-ыг хэрэгжүүлэх нь 2011 онд УИХ-аар батлагдсан “Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөр”-ийн стратегийн 3 дугаар зорилт болох “Байгаль орчинд ээлтэй технологи нэвтрүүлэх, үйлдвэрлэл хэрэглээний үр ашиг, бүтээмжийг дээшлүүлэх замаар хүлэмжийн хийн ялгаралтыг үе шаттайгаар бууруулж, нүүрстөрөгч бага ялгаруулдаг эдийн засагт шилжих эхлэлийг тавих” ажлыг хэрэгжүүлэх, 2014 онд УИХ –аар батлагдсан “Монгол улсын Ногоон хөгжлийн бодлого”-ын стратегийн зургаан зорилтод хүрэхэд мөн Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн талуудын 15-р бага хурлаас гаргасан Копенгагены тохиролцооны дагуу Монгол улсын өргөн мэдүүлсэн “Үндэсний онцлогт тохирсон хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах арга хэмжээ (NAMA)” -ний жагсаалтад орсон арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд шууд чиглэгдэнэ.

ХКОМ-ийн хүрээнд хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах, эсвэл тэдгээр хийн шингээлтийг нэмэгдүүлэх боломжтой төслүүдийгМонгол улсад хэрэгжүүлж, Японы хөрөнгө оруулалт дэмжлэгтэйгээр өндөр хөгжилтэй орнуудын байгальд ээлтэй, хүлэмжийн хий бага ялгаруулдаг техник, технологи, ажил үйлчилгээ, бүтээгдэхүүнийг нэвтрүүлнэ. Эдгээр төсөл арга хэмжээний үр дүнд бий болох хүлэмжийн хийн ялгаралтын бууралтын хувь хэмжээгээр ялгаралтын бууралтын кредитийг (үл худалдаалагдах) бий болгон бусад орон, тухайлбал Япон улсад шилжүүлэх боломж бүрдэнэ.

Төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх салбарууд нь хүлэмжийн хийг ихээрялгаруулдаг эрчим хүч, үйлдвэр, тээвэр, барилга, хог хаягдлын менежментийн салбар, эсвэл хүлэмжийн хийг шингээх боломжтой хөрс, бэлчээр, ой болон бусад холбогдох нийт 15 салбар байна. ХКОМ-ын хүрээнд сэргээгдэх эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлж, хүлэмжийн хийг ихээр бууруулах боломжтой юм.


Хамтарсан Кредит Олгох Механизмын хэрэгжилт


ХКОМ нь доорх үндсэн оролцогч талуудын хамтын үйл ажиллагаанаас тогтоно. Үүнд:

  • -Монгол-Японы Хамтарсан хороо, түүний нарийн бичгийн газар
  • -Хөндлөнгийн магадлагаа, нотолгооны байгууллага
  • -Төсөл хэрэгжүүлэгч

Монгол-Японы Хамтарсан хороо

Энэхүү механизмыг хэрэгжүүлэхийн тулд хоёр тал хамтарсан хороо байгуулан ажиллана. Хамтарсан хорооны үндсэн үүрэг нь ХКОМ-ыг хэрэгжүүлэх дүрэм, журмуудыг батлах, төслийн аргачлалыг батлах, төслийг бүртгэх, хөндлөнгийн байгууллагыг томилох, төслүүдийн кредитийг бүртгэх зэрэг юм.

Уг хороонд улс тус бүрээс холбогдох яам, газар, албаны 10 хүртэлх хүмүүс орж ажиллах эрхтэй бөгөөд Засгийн Газрын бүтэц зохион байгуулалтын өөрчлөлттэй холбогдуулан Монголын талаас хамтарсан хорооны гишүүдийг БОНХАЖЯ, ЭХЯ, ГХЯ, АҮЯ, УУЯ, ЗТЯ, БХБЯ, НЗДТГ-ын төлөөллийг багтаан шинэчилж Японы талаас БОЯ, ЭЗХҮЯ, ГХЯ, Монголд суугаа Японы элчин сайдын яамны төлөөлөлтэй хамтарсан хороог байгуулсан.

Хамтарсан хороо нь Талуудыг төлөөлсөн 2 даргатай, мөн хоёр талдаа Нарийн бичгийг томилон ажиллуулна. Хорооны 2 даргаар Японы талаас тус улсын Гадаад хэргийн яамны Уур амьсгалын өөрчлөлтийнхэлтсийн дарга Жуняа Накано,Монгол улсаас НҮБУАӨСК-ийн үндэсний зохицуулагч, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн даргаБ.Ерөөлт нар томилогдон ажиллаж байна.

Хамтарсан хорооны нарийн бичгийн газар

Хамтарсан хорооны нарийн бичиг нь Хамтарсан хорооны даргын удирдамжаар хамтарсан хорооны үйл ажиллагаатай холбоотой ажлуудыг Япон талын нарийн бичгийн газартай өдөр тутам хамтран гүйцэтгэх үүрэгтэй.

Хамтарсан хорооны нарийн бичгийн газрын үүргийг Японы талаас Японы Байгаль Орчны Яамны удирдлаган дор Мицибүши ЮФЖ зөвлөх, судалгааны компани (Mitsubishi UFJ Research and Consulting Co., Ltd.), Монголын талаас БОНХАЖЯ-ны дэргэдэх Байгаль хамгаалах сан дээрх хамтарсан хорооны нарийн бичгийн газрын 2 мэргэжилтэн гүйцэтгэж байна. Хамтарсан хорооны нарийн бичгийн газрын үүргийг хуучин БОНХАЖЯ-ны Уур амьсгалын өөрчлөлтийн ажлын алба гүйцэтгэж байсан бөгөөд ЗГ-ын бүтэц зохион байгуулалтын өөрчлөлттэй холбогдуулан хамтарсан хорооны нарийн бичгийн газрын үйл ажиллагаа, холбогдох байгуулагуудтай хамтран хийх ХКОМ-ын чадавх бэхжүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэхийг БОНХАЖ-ын сайд Байгаль хамгаалах санд үүрэг болгосон байна.


Японы засгийн газраас ХКОМ-ын хэрэгжилтийг дэмжих
хүрээнд явуулж буй хамтын ажиллагаа

Японы Байгаль орчны яам болон Эдийн Засаг, Худалдаа, Аж Үйлдвэрийн Яамнаас ХКОМ-ын төслүүдэд тендер шалгаруулах журмаар санхүүгийн дэмжлэг үзүүлдэг. Үүнээс гадна чадавх бэхжүүлэх олон талт үйл ажиллагааг эдгээр яамд өөрсдийн дэргэд ажилладаг ашгийн бус байгууллагуудаар дамжуулан хэрэгжүүлдэг байна. Ялангуяа Японы БОЯ-ны дэргэдэх IGES, OECC, GEC болон Японы ЭХАҮЯ-ны дэргэдэх NEDO байгууллагууд нь Монголын БОНХАЖЯ, ЭХЯ –тай хамтран харилцан адилгүй, олон төрлийн үйл ажиллагааг идэвхитэй явуулж байна.

Японы Байгаль Орчны Яамтай хамтран хэрэгжүүлж буй чадавхи бэхжүүлэх үйл ажиллагаануудыг хамтран хэрэгжүүлж буй байгууллагууд:

OECC - Японы БОЯ-ны харьяа Байгаль орчны гадаад хамтын ажиллагааны төв

NEDO - Японы Шинэ эрчим хүч, үйлдвэрлэлийн технологи хөгжүүлэх байгууллага

IGES - Даян дэлхийн байгаль орчны стратеги судлалын хүрээлэн

GEC - Японы даян дэлхийн байгаль орчны төв