Даян дэлхийн уур амьсгалын өөрчлөлт (УАӨ)-ийн талаар, түүний болзошгүй сөрөг үр дагаварын талаар дэлхий нийтээр ярьж эхэлсэн цагаас хойш багагүй хугацаа өнгөрлөө. НҮБ-аас 1992 онд Бразил улсад “Байгаль орчин ба Хөгжил” сэдвээр зохион байгуулсан Дээд хэмжээний уулзалтын үеэр гарын үсэг зурсан Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенц (УАӨСК)-ийг хэрэгжүүлэх гол механизм болсон Киотогийн Протоколын үйлчлэх хугацаа дуусч одоо дараагийн шатны шинэ бичиг баримтыг олон улсын хамтын нийгэмлэгийн хүрээнд зөвшилцөн боловсруулж, албажуулах шаардлага зүй ёсоор тулгарч байна. УАӨСК-ийн Талуудын өмнөх бага хурлуудаар энэ асуудлыг хөндөж, агаарын температурын өсөлтийг 2 хэмээр хязгаарлах зорилтод хүрэхийн тулд НҮБ-ын гишүүн улс орнууд энэ оны сүүлээр Парис хотноо болох УАӨСК-ийн Талуудын XXI бага хурал дээр УАӨ-ийн эрчийг сааруулахад чиглэсэн тодорхой зорилт дэвшүүлэхээр шамдан ажиллаж байгаа билээ.

Ийм ч учраас Монгол улс бусад хөгжиж байгаа улс орнуудын нэгэн адил, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох талаар голлон анхаархаас гадна УАӨ-ийг сааруулахад, тухайлбал, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, нэгэнт ялгарсан хүлэмжийн хийг шингээх ой мод, ургамал нөмрөгийн чадавхыг нэмэгдүүлэх, сэргээгдэх эрчим хүч ашиглах боломжийг өргөтгөн, хүлэмжийн хийн бус аргаар УАӨ-ийг сааруулахад хувь нэмэр оруулах чиглэл баримталж байна.

Төслийн нэр Монгол улс: НҮБ-ийн Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн хүрээнд 2015 оны хэлэлцээрт оруулах Монгол улсын хувь нэмэр
Төслийн дугаар GFL/5070-2724-4F19-2205 PMS: GF/3010-15-01
Төслийн төрөл Үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх
Хэрэгжүүлэгч байгууллага Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам: Байгаль хамгаалах сангийн Уур амьсгалын төсөл хэрэгжүүлэх нэгж
Хугацаа 2015 оны 3 сар – 2015 оны 12 сар (INDCs: 2015 оны 10 дугаар сараас өмнө УАӨСК-ын НБДГ-т хүргүүлэх)
Санхүүжүүлэгч байгууллага Даян дэлхийн байгаль орчны сан НҮБ-ийн Байгаль орчны хөтөлбөр (GEF/UNEP)
Төсөвт өртөг 220,000 USD= 200,000 + 20,000
Төслийн зорилго НҮБ-ийн Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн 2015 оны хэлэлцээрт Монгол улсын оруулах хувь нэмрийг тодорхойлох, Конвенцийн НБДГ-т өргөн барихад дэмжлэг үзүүлэх
INDCs бүрэлдэхүүн хэсэг -ХХЯ-ыг сааруулах -Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох -Технологи

-Санхүүжилт

-Чадавхи бэхжүүлэх

(Хугацаа, цар хүрээ, төлөвлөлт, төсөөлөл, арга зүй)